{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbcapital.mn
ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО


Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан" хамтын ХОС-гийн хүсэлтийн дагуу нэгж эрхийн анхдагч зах зээлийн худалдан авах захиалгын хуваарилалтын төлөвлөгөө, захиалга хүлээн авах нөхцөлд дараах өөрчлөлт орлоо. Үүнд: 

  • Стратегийн хөрөнгө оруулагчийн захиалгын доод, дээд хязгаарлалтыг хасах;  
  • 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 16-ны 16 цаг болгон өөрчлөх. 

Энэхүү өөрчлөлтийн дагуу нэгж эрхийн захиалгын хуваарилалтын төлөвлөгөөг шинэчлэн доорх хүснэгтээр харуулав.

 
Захиалгын доод хязгаар
Захиалгын дээд хязгаар
Тусгаарлах хугацаа
Нийт дүн
Олон нийт
Байхгүй
100,000,000 төгрөг
Байхгүй
Стратегийн хөрөнгө оруулагч нарт хуваарилсны дараах дүн
Стратегийн хөрөнгө оруулагч
 Байхгүй
6 сар
2,375,000,000 төгрөг хүртэл
Захиалга авах хугацаа
2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00-16:00 цаг

Олон нийтэд арилжаалах нэгж эрхийн худалдан авах захиалгын дүн нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд 500,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бүх захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн дүнд хувь тэнцүүлэн хуваарилна. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.11.02 - 11.06

Share
Other news