{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
“ИНВЕСКОР ББСБ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
2019.08.13  •  1 мин

“ИНВЕСКОР ББСБ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 3-р ангилалд бүртгэлтэй "Инвескор ББСБ" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 2019 оны 8 сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд дараах үр дүнд хүрчээ. Үүнд: 

- Харилцагчийн тоо өмнөх оны мөн үеэс 170 хувиар өсч 4,712, зээлийн багц 103 хувиар өсөж 52.9 тэрбум төгрөгт хүрлээ.

- Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 35 тэрбум төгрөгөөр буюу 117 хувиар өсөж, 65.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. 

- Нийт өөрийн хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 тэрбум төгрөгөөр өсөж, 35.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

- 8.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн ба нийт орлого өмнөх оны мөн үеэс даруй 68 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

- 2019 оны эхний хагас жилд 4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс  56 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Санал болгох мэдээ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2019.08.12 - 08.16

Хуваалцах
Бусад мэдээ