{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbcapital.mn
"АТАР ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

"АТАР ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА


Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтад заасан "Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран худалдан авсан хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 57.1-д заасан үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр компанийн хувьцааг худалдан авах санал гаргана" гэж заасныг удирдлага болгон “Таван Богд Инвест” ХХК нь МХБ-ийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлтэй “Атар Өргөө” ХК-ийн 97,423 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааны 55.95 хувийг худалдан авах саналыг гаргалаа.

Санал гаргаж буй этгээд: “Таван Богд Инвест” ХХК /РД: 6470319, УБД: 9011811139/, Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 17010, Хан Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил 1, Чингисийн өргөн чөлөө 6, Хаан банк цамхаг, 10-р давхар, и-мэйл хаяг: invest@tavanbogd.com, Утас: 75112222 

Санал болгож буй үнэ:  60,200 төгрөг

Худалдан авах тоо ширхэг: 97,423 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 13

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13:00 цаг

Хувьцааны худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа:  2019 оны 12 дугаар сарын 17- ны өдөр

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг:   76,713 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 44.05% 

Санал гаргагчийн харилцагч үнэт цаасны компани: “Би Ди Сек ҮЦК” ХК, 75551919-04

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил 1, Чингисийн өргөн чөлөө 6, Хаан банк цамхаг, 10-р давхар, Мэйл хаяг: invest@tavanbogd.com, Утас: 75112222. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.07.27 - 07.31

Share
Other news