{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
Үнэт цаас гаргах
Үндсэн цэс
Үнэт цаас
хэрхэн гаргах вэ?
Компани үйл ажиллагаандаа шаардлагатай хямд өртөг бүхий урт болон богино хугацаатай санхүүгийн эх үүсвэрийг хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан дараах гадаад болон дотоод эх үүсвэрээс татах боломжтой байдаг.
САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР ЭХҮҮСВЭР САНХҮҮЖИЛТИЙНТӨРЛҮҮД САНХҮҮЖҮҮЛЭГЧИД ДОТООД ЭХ ҮҮСВЭР Хуримтлагдсанашиг Хөрөнгөхудалдсан орлого Үйл ажиллагаанымөнгөн урсгал Тухайн байгууллага ГАДААД ЭХ ҮҮСВЭР ҮНЭТ ЦААС Хувьцаа Өрийн хэрэгсэл • Бонд • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас • Хөрвөх үнэт цаас Үүсмэл хэрэгсэл Бусад • Опцион • Варрант Одоогийн хувьцаа эзэмшигчдэд санал болгох Хаалттай хүрээнд хөрөнгө оруулагчдад санал болгох Нээлттэй зах зээлд хөрөнгө оруулагчдад санал болгох ЗЭЭЛ, ЛИЗИНГ Хөрөнгөоруулалтынзээл Эргэлтийнхөрөнгийнзээл Санхүүгийнтүрээс, лизинг Овердравт Засгийн газрын төсөл, хөтөлбөр МОНГОЛ УЛСЫН засгийн газар Банк Түрээслүүлэгчболон бусадбайгууллага Хувь хүн
Компаниуд яагаад
үнэт цаас
гаргадаг вэ?
  • Хямд өртөгтэй хөрөнгийн эх үүсвэрийг татах хамгийн боломжит хувилбар
  • Компанийн бизнесийн үйл ажиллагаа өргөжих
  • Компанийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах стратегийн хөрөнгө оруулагчтай болох
  • Компанийн нэр хүнд харилцагч, хэрэглэгч, нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдын хүрээнд өсөх, олон нийтэд танигдах
  • Бизнесийн үнэ цэнийг зах зээлд бодитоор үнэлүүлэх
  • Компанийн засаглалын сайн тогтолцоо бүрдэх
  • Чадварлаг боловсон хүчин, сайн менежментийн баг бүрдүүлэх
  • Компанийн удирдах албан тушаалтнууд болон ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх замаар бүтээмжийг дээшлүүлэх
  • Зээлийн дарамтгүй үйл ажиллагаа явуулах
  • Ирээдүйд нэмэлт хөрөнгө татах үйл явцыг хялбаршуулах
  • Хүссэн үедээ үнэт цаасаа арилжаалах
хөрөнгийн зах зээлд үнэт цаас
гаргах үйл ажиллагааны
Үндсэн зорилт
  • Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийг санхүүжүүлэхэд хангалттай хэмжээний хөрөнгийг татах
  • Компанийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах стратегийн, урт хугацааны хөрөнгө оруулагчдыг түлхүү татах
  • Үнэт цаасны үнийг хамгийн боломжит түвшинд, оновчтой тогтоох
Үнэт цаасаа амжилттай гаргах нь хөрөнгө оруулалт татах зөвхөн эхний алхам бөгөөд
таны бизнесийг шинэ түвшинд хөгжүүлэх эхлэлтийн цэг юм.
01 02 03 04 05 06
Үнэт цаасыг
хэрхэн
амжилттай
гаргах вэ?
Стратеги,
зорилтоо
эрт
тодорхойлох
Компаниа
чадавхижуулж,
сайн түүхийг
үүсгэх
Давуу талаа
нэмэгдүүлж
сул талаа
багасгах
Эдийн засгийн
хямрал болон
зах зээлийн таагүй
орчин нөхцөл байдалд
бэлтгэлтэй, эрсдэл
даах чадвартай байх
Хөрөнгө
оруулалт татах
боломжуудыг
судлах
Үнэт цаас
гаргах дотоод
бэлтгэл
ажлуудыг сайтар
хангах
Үнэт цаас гаргахаар төлөвлөж буй байгууллагууд юуны өмнө дотоод бэлтгэл ажлыг хангасан байх нь үнэт цаас гаргах үйл ажиллагааг үр дүнтэй, түргэн шуурхай явуулах гол хүчин зүйл болох төдийгүй зах зээлийн таатай үеийг алдалгүй ашиглах давуу талыг өөртөө бий болгодог. Үнэт цаас гаргах үйл явцад ихээхэн цаг хугацаа зарцуулагдах хэдий ч энэ нь компани өөрийн компанийн засаглал, санхүү болон үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт хийн сул талуудыг илрүүлэх, түүнийг засах боломжийг бий болгодог.
Нээлттэй зах зээлд үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангах
Компанийн бүтэц, өөрчлөн байгуулалт 01 Компанийн засаглал, удирдлагын баг 02 Одоогийн хувьцаа эзэмшигчид 03 Холбоотой талуудын ажил гүйлгээ 04 Эрхийн баталгаажуулалт 05 Санхүүгийн гүйцэтгэл, хяналт 06 Өсөлтийн хэтийн төлөв 07 Бизнес төлөвлөгөө 08 Санхүүжилт татах 09 Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт 10 Мэдээллийн ил тод байдал 11 08 • Компани өөрийн бизнесийн стртатеги төлөвлөгөө, өсөлтийн зорилтууд, түүнд хүрэх арга зам, хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаа явуулж буй зах зээл, өрсөлдөх чадвар, үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөө, эрсдэлийн хүчин зүйлс зэргийг тусгасан дэлгэрэнгүй, итгэл үнэмшил төрүүлэхүйц, тодорхой тоо хэмжээгээр илэрхийлэгдэх боломжтой бизнес төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай; 07 • Ихэнхи хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийхээс өмнө компанийн ирээдүйн өсөлт, хэтийн төлөвт итгэлтэй байхыг хүсдэг тул компани өөрийн бизнес төлөвлөгөө болон хүлээгдэж буй өсөлтийг тоон үзүүлэлтээр илэрхийлсэн санхүүгийн загварыг нарийвчлал сайтай, мэргэжлийн өдөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай байдаг; • Мэргэжлийн андеррайтер, зөвлөхүүд нь энэхүү загварт ашиглагдсан үндсэн таамаглал, төсөөллүүдийн талаар судалгаа, шинжилгээ хийх бөгөөд санхүүгийн загварыг хөгжүүлэхэд туслах боломжтой; 06 • Үнэт цаас гаргахаар төлөвлөж буй компани хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгын хүрээнд санхүүгийн тайлангаа СТОУС-ын дагуу бэлтгэж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байх; • Хөрөнгийн зах зээлд оролцогчдын зүгээс үнэт цаас гаргагчдыг санхүүгийн зохих хяналтыг хэрэгжүүлэхийг шаарддаг тул санхүүгийн хяналтыг тогтвортой хэрэгжүүлэх системтэй байх; 05 • Компанийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л төрлийн эрх, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг шалгах, хугацааг сунгуулах зэргээр бэлтгэлийг хангах; • Компанийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, оюуны өмчийн болон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бүртгэлийг эрх бүхий байгууллагуудад зохих журмын дагуу хийлгэсэн байх нь компанийн үнэлгээнд эерэгээр нөлөөлнө. 04 • Компанийн ТУЗ-ийн гишүүд болон эрх бүхий этгээдүүдийн оролцсон холбоотой талуудын ажил гүйлгээ нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд байж болох хэдий ч хувьцаат компанийн хувьд зохисгүй тул их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхэд компанийн тухай хуулинд заасан нөхцөл журмыг анхаарах; 03 • Үнэт цаас гаргасны дараа компанийн одоогийн хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшилд өөрчлөлт орох асуудал, хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хэрэгжүүлэх, хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг компанийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлэх; • Компанийн томоохон хувьцаа эзэмшигчид үнэт цаас гарсны дараа ТУЗ-д төлөөлөлтэй байх эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэх талаар болон ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхтэй холбоотой асуудлыг анхаарах; 02 • Компанийн удирдлагын бүтэц зохион байгуулалтыг Компанийн засаглалын кодекст нийцүүлэх; • Компанийн эрх бүхий албан тушаалтнууд, ТУЗ-ийн гишүүдийг Компанийн тухай хууль, Компанийн засаглалын кодекст нийлүүлэн томилох; 01 Үнэт цаас гаргах үйл ажиллагааны хүрээнд компани, компанийн нэгдлийн бүтцийг тодорхойлж, толгой, охин, хараат, зэрэгцээ компаниудын мэдээлэлд үндэслэн үнэт цаас гаргагчийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийг тодорхойлох, үйл ажиллагааны болон татварын оновчтой бодлогыг тодорхойлох зэргээр шаардлагатай тохиолдолд компанийг өөрчлөн байгуулах, дахин бүтэцжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх; 09 • Компани үнэт цаас гаргах замаар хөрөнгийн зах зээлээс өөрийн бизнест шаардлагатай санхүүжилтийг татах боломжтой бөгөөд олон улсын практикт Public issue буюу олон нийтэд зориулан үнэт цаас гаргах, Rights issue буюу одоогийн хувьцаа эзэмшигчдэд зориулан нэмэлт хувьцаа гаргах, Private placement буюу хаалттай хүрээнд хөрөнгө оруулагчдад хувьцаагаа санал болгох гэсэн үндсэн гурван загвар байдаг. 10 • Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт нь компанийн стратеги болон бизнес төлөвлөгөөний хүрээнд нарийн тодорхой тусгагдсан байх; • Санхүүжилт татах хөрөнгийн хэмжээг тодорхойлохдоо компани ирээдүйн өр төлбөр, өөрийн хөрөнгийн бүтэц болон ногдол ашгийг тохиромжтой түвшинд хуваарилах чадварыг анхаарах; • Хөрөнгийн зарцуулалт нь ихэвчлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгүүдийг худалдан авах, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт болон өр төлбөрийг барагдуулах зориулалттай байдаг; 11 • Хөрөнгө оруулалт татах үйл явц болон үнэт цаас гаргасны дараа компани хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчиддээ шаардлагатай мэдээллийг үнэн зөв, ил тод мэдээлэх үүргээ биелүүлэх шаардлагатайг анхаарах;
Үнэт цаас гаргагч 01 АНДЕРРАЙТЕР АНДЕРРАЙТЕР • Үнэт цаас гаргах үйл ажиллагааг зохион байгуулах • Магадлан шинжилгээ, дүгнэлт• Үнэт цаасны танилцуулга• Үнэт цаасны бүртгэл• Танилцуулах аян• Арилжаа зохион байгуулах 02 ХУУЛИЙНЗӨВЛӨХ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ • Хууль эрхзүйн судалгаа • Хуулийн дүгнэлт гаргах 03 АУДИТЫНБАЙГУУЛЛАГА АУДИТЫН БАЙГУУЛЛАГА • Санхүүгийн үйл ажиллагааны судалгаа, дүгнэлт• Санхүүгийн тайлангийн аудит 04 ҮНЭЛГЭЭНИЙБАЙГУУЛЛАГА ҮНЭЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА • Хөрөнгийн үнэлгээ• Бизнесийн үнэлгээ 05 БУСАД ЗӨВЛӨХ БУСАД ЗӨВЛӨХ Шаардлагатай тохиолдолд техникийн болон бусад мэргэжлийн зөвлөхүүд
IPO ХИЙХ ҮЕД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРЭЛТИЙГХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ? ХӨРӨНГӨОРУУЛАГЧДЫНЭРЭЛТ 1 Компанийн чадавхийг нэмэгдүүлэх 2 Чадварлаг зөвлөхүүдийг сонгох 3 Зорилтот хөрөнгө оруулагчдыгтодорхойлох 4 Маркетингийн оновчтойүйл ажиллагааг хэрэгжүүлэх 5 Үнэт цаасны үнийг зохистой тогтоох 6 Үнэт цаас гаргасны дараахүйл ажиллагааг зохион байгуулах Компанийн чадавхийг нэмэгдүүлэх • Үйл ажиллагааны болон санхүүгийн сайн түүхийг бий болгосон байх эсвэл шинэлэг санаа бүхий хэрэгжих боломжтой шинэ төсөл • Компанийн ирээдүйн өсөлт, хөгжил тодорхой • Үнэт цаас гаргасны дараа ирээдүйд дахин хөрөнгө оруулалт татах чадавхитай • Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх, мэдлэг туршлага бүхий менежментийн баг, ажилтнуудтай байх • Эдийн засгийн болон зах зээлийн таагүй орчинд эрсдэл даах чадвартай • Өрсөлдөх чадвар бүхий • Хөрөнгө оруулагчид хүртээх хөрөнгө оруулалтын өгөөж өндөр, эрсдэл багатай Чадварлаг зөвлөхүүдийг сонгох • Үнэт цаас гаргах ажиллагааг зохион байгуулах чадварлаг андеррайтер зөвлөхийг сонгох - Төслийг амжилттай зохион байгуулах хангалттай туршлагатай - Чадварлаг баг, шинжээчидтэй - Үнэт цаас гаргагч болон түүний үйл ажиллагаа явуулж буй салбарын талаар өргөн мэдлэгтэй - Хөрөнгө оруулагчдын бааз суурь, харилцаа холбоо сайтай - Үнэт цаас гаргасны дараах хөрөнгийн зах зээл дээрхи үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжтой - Зах зээлд өрсөлдөхүйц үйлчилгээний хөлстэй • Аудит, үнэлгээ, хуулийн дүгнэлт гаргах болон бусад зөвлөхүүдийг хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг өндөр байлгах нэр хүнд бүхий, туршлагатай багаар бүрдүүлэх Зорилтот хөрөнгө оруулагчдыгтодорхойлох • Мэргэжлийн хөрөнгө оруулагчид • Стратегийн, урт хугацааны хөрөнгө оруулагч болох боломж бүхий үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа явуулж буй болон түүнтэй холбогдох салбарын мэргэжлийн байгууллагууд • Жижиг хөрөнгө оруулагчид Маркетингийн оновчтойүйл ажиллагааг хэрэгжүүлэх • Зах зээлийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчдын зан төлөвт хийсэн шинжээчдийн судалгаанд үндэслэсэн маркетингийн оновчтой төлөвлөгөө боловсруулах • Үнэт цаас гаргах тухай нийтэд мэдээлэхээс өмнө маш цөөн тооны зорилтот хөрөнгө оруулагчидтай эхний уулзалтуудыг амжилттай хийх • Үнэт цаас гаргахаар төлөвлөж буйгаа олон нийтэд зарлан маркетингийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх • Мэдээллийн зохимжтой сувгуудаар дамжуулан хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах • Танилцуулах аяныг үр дүнтэй зохион байгуулах Үнэт цаасны үнийг зохистой тогтоох • Үнэт цаас гаргагчийн бизнесийн үнэлгээнд үндэслэн үнэт цаасыг нийтэд санал болгох үнийн хязгаарыг тогтоох • Үнэт цаасны арилжааг зохион байгуулж, захиалгын санг бүрдүүлснээр эрэлтэд үндэслэсэн үнэт цаасны үнийг тогтоох Үнэт цаас гаргасны дараахүйл ажиллагааг зохион байгуулах • Үнийн тогтворжилт • Үнэт цаас гаргагчдын дагаж мөрдөх шаардлагатай үүрэг хариуцлагыг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлэх • Хувьцаа эзэмшигчидтэй харилцах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэдээллийн нээлттэй, ил тод, үнэн зөв байдалд анхаарах
Монгол улсын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах шалгуур үзүүлэлт
Монголын хөрөнгийн бирж
Монголын үнэт цаасны бирж
Шалгуур үзүүлэлт Хувьцаа Өрийн хэрэгсэл
I ангилал II ангилал III ангилал
Хувьцааны шалгуур үзүүлэлт
Зах зээлийн үнэлгээ
  • 10.0 тэрбум төгрөгөөс дээш
  • 1.0 тэрбум төгрөгөөс дээш
Шаардлага харах
  • Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн саналыг харгалзан МХБ-ээс тухай бүр тогтоосон шаардлагыг хангах
  • 1.0 тэрбум төгрөгөөс дээш
Олон нийтэд санал болгох хэмжээ
  • 25%-иас доошгүй
  • 25%-иас доошгүй
Тухайлан тогтоогоогүй
  • Үнэт цаасыг мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгчдийн хүрээнд санал болгон арилжаалах боловч бусад этгээд худалдан авч болох бөгөөд энэ тохиолдолд тухайн үнэт цаасыг мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгосон болохыг ойлгож шийдвэрээ гаргасан тухай үйлчлүүлж буй брокерийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бичгээр мэдэгдсэн байна.
Шаардлага харах
  • Үнэт цаас гаргагчийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байх
  • Гуравдагч этгээдийн баталгаатай гаргаж байгаа бол үнэт цаас гаргагчийн өөрийн хөрөнгө болон гуравдагч этгээдийн гаргасан баталагааны нийлбэр дүнгээс илүүгүй байна.
Үнэт цаас эзэмшигчдийн тоо
  • 100-аас доошгүй
  • 50-аас доошгүй
  • n/a
  • 50-аас доошгүй
Бүртгүүлэх үнэт цаас нь гуравдагч этгээдийн эрхээр үүрэгжээгүй, чөлөөтэй шилжих, арилжигдах боломжтой
Үнэт цаасны төрөл
  • n/a
  • n/a
  • n/a
  • Шаардлага харах
    • Хөрвөх өрийн хэрэгслийн хувьд хөрвөх хувьцаа нь Биржид бүртгэлтэй байх ба Монгол Улсын Компанийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.
Компанийн засаглалын шалгуур үзүүлэлт
Дотоодын болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын зарчмыг дагаж мөрддөг байх
(хэрэв мөрддөггүй бол тайлбар гаргах)

(хэрэв мөрддөггүй бол тайлбар гаргах)

(хэрэв мөрддөггүй бол тайлбар гаргах)
Үнэт цаас гаргагч, хувьцааны хяналтын багц эзэмшигч, ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал нь татварын болон хугацаа хэтэрсэн их хэмжээний зээлийн өргүй байх
Хувьцааны хяналтын багц эзэмшигчийн бүтцэд томоохон өөрчлөлт ороогүй байх
  • Сүүлийн 1 жил дотор
  • n/a
  • n/a
  • n/a
Удирдлагын багийн бүрэлдэхүүний 2/3-д өөрчлөлт ороогүй байх
  • Сүүлийн 2 жил дотор
  • n/a
  • n/a
  • n/a
Эрх бүхий албан тушаалтнууд нь үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдлэг, туршлагатай байх
ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь үнэнч шударга, ёс зүйтэй байх
Компанийн удирдлага, хяналтын багц эзэмшигчид бүртгэгдсэнээс хойш хувьцаагаа худалдахгүй байх 6-аас доошгүй сарын хугацаанд
12-оос доошгүй сарын хугацаанд (уул уурхайн компаниудын хувьд)
Санхүүгийн шалгуур үзүүлэлт
Борлуулалтын орлогын хэмжээ
  • 5.0 тэрбум төгрөгөөс доошгүй
  • n/a
  • n/a
  • n/a
Цэвэр ашгийн хэмжээ
  • 1.0 тэрбум төгрөгөөс доошгүй
  • 100 сая төгрөгөөс доошгүй
  • Шаардлага харах
    • Ирээдүйн ашигт ажиллагааг техник, эдийн засгийн үндэслэлээр нотолсон байх (3)
  • 100.0 сая төгрөгөөс доошгүй
Санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулан, дүгнэлт гаргуулсан байх
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан (2&3)
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан
Үнэт цаас гаргагчийн хөрөнгө нь бүхэлдээ эсхүл дийлэнх хэсэг нь мөнгөн хөрөнгө болон богино хугацаат үнэт цааснаас бүрдээгүй байх
Үнэт цаасны бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргахаас өмнөх хамгийн сүүлийн санхүүгийн жилийн үеэр санхүүгийн тайлагналын хугацаагаа өөрчлөөгүй байх
Үнэт цаас гаргагчийн биржид бүртгүүлэх хүсэлт гаргахаас өмнөх санхүүгийн тайлангийн сүүлийн хугацаа нь 6 сараас ихгүй байх
Төсөвлөгдсөн хөрөнгө оруулалтыг хийх болон уул уурхайн үйлдвэрлэл явуулахад хүрэлцэхүйц нөөц хөрөнгөтэй байх
  • n/a
  • n/a
(3)
  • n/a
Үйл ажиллагааны шалгуур
Үйл ажиллагаа явуулсан хугацаа
  • 3-аас доошгүй жил
  • 2-оос доошгүй жил
Шаардлага харах
  • 2-ooс доошгүй жил эсхүл үнэт цаас гаргагчийн удирдлага нь хайгуулын үйл ажиллагаа явуулах талаар хангалттай мэдлэг, туршлагатай болохыг баталгаажуулах (2)
  • 2-оос доошгүй жил
Холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, өөрийн эрх зүйн баримт бичгийг бүрэн дагаж мөрддөг байх
Тайлбар
  • (1) Шинэлэг санаа бүхий, эрсдэл өндөртэй, бизнесийн мөчлөгийн өсөлтийн үе шатанд буй жижиг, дунд хэлбэрийн Компани
  • (2) Хайгуулын лиценз бүхий уул уурхайн компаниуд
  • (3) Ашиглалтын лиценз бүхий уул уурхайн компаниуд
Монгол улсын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах шалгуур үзүүлэлт
Монголын хөрөнгийн бирж
Монголын үнэт цаасны бирж
Шалгуур үзүүлэлт Шалгуур 1 Шалгуур 2
Хувьцааны шалгуур үзүүлэлт
Зах зээлийн үнэлгээ
  • 1.0 тэрбум төгрөгөөс дээш
  • 1.0 тэрбум төгрөгөөс дээш
Олон нийтэд санал болгох хэмжээ
  • 25%-иас доошгүй
  • 25%-иас доошгүй
Үнэт цаас эзэмшигчийн тоо
  • 250-аас доошгүй
  • 250-аас доошгүй
Компанийн засаглалын шалгуур үзүүлэлт
Хувьцааны хяналтын багц эзэмшигчийн бүтцэд томоохон өөрчлөлт ороогүй байх
  • Сүүлийн 1 жил
  • Сүүлийн 1 жил
Эрх бүхий албан тушаалтнууд нь үйл ажиллагаа явуулахад шаардагдах туршлагатай байх
  • Сүүлийн 3 жил тогтвортой ажилласан байх
  • Сүүлийн 3 жил тогтвортой ажилласан байх
Санхүүгийн шалгуур үзүүлэлт
Борлуулалтын орлогын хэмжээ
  • 500.0 сая төгрөгөөс доошгүй (сүүлийн 1 жил)
  • 200.0 сая төгрөгөөс доошгүй (сүүлийн 1 жил)
Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ n/a
  • 50.0 сая төгрөгөөс доошгүй
Хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан эсвэл хуваарилж болох байсан ашиг
  • ≥ 20 сая төгрөг (сүүлийн 1 жил)
  • ≥ 20 сая төгрөг (өмнөх 2 жилийн нийлбэр)
  • ≥ 20 сая төгрөг (сүүлийн 1 жил)
  • ≥ 20 сая төгрөг (өмнөх 2 жилийн нийлбэр)
Үйл ажиллагааны шалгуур
Үйл ажиллагаа явуулсан хугацаа
  • 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
Ерөнхий шалгуур
  • Хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан байх
  • Холбогдох хууль тогтоомж болон өөрийн эрх зүйн баримт бичгийг бүрэн дагаж мөрддөг байх
  • Бүртгэхэд тохиромжтой этгээд байх
  • Үнэт цаас гаргагчийн эрх бүхий этгээдүүдэд тавигдах шаардлагыг хангасан байх
  • Ажлын капитал нь бүртгүүлснээс хойш 12 сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулахад хангалттай хүрэлцэхүйц байх
КОМПАНИЙН ДОТООДҮЙЛ АЖИЛЛАГАА Бэлтгэл хангах • Үнэт цаас гаргах тухай шийдвэр гаргах • Андеррайтер болон зөвлөхүүдийг сонгох; • Үнэт цаас гаргагч болон зөвлөхүүдийн хуваарьт уулзалтууд; • Магадлан шинжилгээ; • Үнэт цаасны танилцуулга болон бусад баримт бичгийг бэлтгэх; • Хөрөнгө оруулалт татах боломжийг хөгжүүлэх; • Үнэт цаас гаргах үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт, удирдлага; Үнэт цаас гаргах үндсэн бэлтгэл ажлыг хангах Урьдчилсан үнэлгээ • Компанийн үнэлгээний хүрээг урьдчилсан байдлаар тодорхойлох; • Хувьцаа эзэмшигчдийн зүгээс үнэт цаасыг санал болгох үнэ, хэмжээ, бүтцийн талаар үнэлэлт дүгнэлт хийх; Урьдчилсан маркетингийн үйл ажиллагаанд бэлтгэх ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫНЗӨВШӨӨРӨЛ Санхүүгийн зохицуулах хороо • Үнэт цаасны бүртгэлийн зөвшөөрөл авах; • Үнэт цаасны арилжааг эхлүүлэх зөвшөөрөл авах; Хөрөнгийн бирж • Үнэт цаасаа бүртгүүлэхээр сонгосон хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлэх; • Үнэт цаасны арилжааг зохион байгуулах; Эрх бүхий байгууллагуудаас үнэт цаасны бүртгэлийн зөвшөөрөл авах ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАНҮЙЛ АЖИЛЛАГАА Мэдээллээрхангах • Компани үнэт цаас гаргахаар зорьж буйгаа мэдээлэх; • Зорилтот хөрөнгө оруулагчдыг тодорхойлох; • Зах зээлийн нөхцөл байдлыг хянах, ажиглах; • Зах зээлээс ирж буй хариу үйлдэлд дүгнэлт хийх; • Гаргах үнэт цаасны хэмжээ, үнэлгээг нарийвчлан тодорхойлох; Үнэт цаасыг зах зээлд байршуулах (хэмжээ, үнийн интервал) шийдвэрээ гаргах; Хөрөнгө оруулагч татах • Танилцуулах аян; • Зорилтот болон мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай тухайлсан уулзалтуудыг хийх; • Үнэт цаасны эрэлтийг тодорхойлох; • Үнэт цаасыг байршуулах, арилжааг зохион байгуулах Үнэт цаасыг зах зээлд байршуулах, үнэ тогтох, хуваарилалтыг хийх; Үнэт цаас гаргасны дараа • Үнийн тогтворжилт; • Судалгаа, тайлангууд; • Хөрөнгө оруулагчидтай харилцах; • Үнэт цаас гаргагчийн үүрэг, хариуцлагыг тасралтгүй хэрэгжүүлэх; Үнэт цаас гаргасны дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх; ГОЛ ЗОРИЛТУУД Үнэт цаасны үнийг боломжит хамгийн өндөр түвшинд хүргэх Өндөр чадвартай хувьцаа эзэмшигчдийн баазыг бүрдүүлэх Үнэт цаас гаргасны дараа үнэт цаасны үнэ тогтвортой, өсөлттэй байх Хөрвөх чадвар сайтай, чанартай судалгаа тайлантай байх
Долоо хоног: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 Үнэт цаас гаргагчийн дотоод бэлтгэл ажил Үнэт цаас гаргах ажлын ерөнхий зохион байгуулалт • Үнэт цаас гаргагч болон зөвлөхүүдийн анхны уулзалт • Хуваарьт уулзалтууд Компанийн үнэлгээ болон хөрөнгийн бүтэц • Урьдчилсан үнэлгээ • Үнэлгээний интервал болон хөрөнгийн бүтцийн талаар хэлэлцэх • Санал болгох үнэт цаасны хэмжээг тодорхойлох Баримт бичиг боловсруулалт • Зөвлөхүүдийн магадлан шинжилгээ (due diligence) • Зөвлөхүүдийн дүгнэлт • Үнэт цаасны танилцуулга Үнэт цаасны бүртгэл • Санхүүгийн зохицуулах хороо • Хөрөнгийн бирж Маркетинг, танилцуулах аян • Маркетингийн төлөвлөгөө, бэлтгэл ажил • Хөрөнгө оруулагчдад танилцуулах презентэйшн бэлтгэх • Компани үнэт цаас гаргахаар зорьж буйгаа нийтэд мэдээлэх • Урьдчилсан маркетинг • Танилцуулах аян • Хөрөнгө оруулагч татах, захиалга авах Үнэт цаасыг зах зээлд байршуулах • Арилжаа зохион байгуулах • Үнэ тогтох, хуваарилалт хийх • Үнэт цаасны төлбөр тооцоо, төслийн хаалт • Үнэ тогтворжилт +30 өдөр
Жижиг дэлгэц дээр үзэхэд тохиромжгүй учир та том дэлгэцтэй төхөөрөмжнөөс манай интерактив хөтөчийг үзнэ үү.

Энэхүү интерактив хөтөч нь зөвхөн иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хөрөнгийн зах зээлийн талаар ерөнхий мэдлэгийг хүргэх зорилгоор бэлтгэгдсэн бөгөөд хөрөнгийн зах зээлийн талаар шаардлагатай бүх мэдээллийг агуулаагүй болно.