{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
Хүний нөөц
  • ТИ ДИ БИ соёл, ёс зүй

    Монгол улсын санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны охин компани гэдгээрээ бид бахархаж, толгой компанийнхаа соёл, ёс зүйгээс үлгэр дуурайлал аван ажилладаг.

    Үе үеийн ажилтнуудын нэгдсэн зорилго, итгэл үнэмшил, бүтээлд тулгуурлан бий болж буй үнэт зүйлс, хүнлэг ёс зүй, соёлын хэм хэмжээний бүрдэл нь бидний соёл юм.

    Харилцагч, хамт олноо хүндэтгэн, үнэнч, шударга, үр бүтээлтэй ажиллах нь бидний ёс зүй юм.


    Бидний бахархал

    Хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлэн ажиллаж буй ажилтнууд, мөн бидний бүтээж байгаа түүх, ололт, амжилтууд бидний бахархал юм.

    Бидэнд итгэл хүлээлгэсэн харилцагч болон итгэлцлийн гүүр болсон ажилтнууд бидний хамгийн том хөрөнгө бөгөөд бид ажилтнуудынхаа шинийг санаачлах таатай орчин, өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх боломж бололцоог бүрдүүлэхэд анхааран ажилладаг.

  • Та туршлагагүй байж болно, гэхдээ Таныг үнэ цэнэтэй, чадварлаг мэргэжилтэн болгох туршлага бидэнд бий бөгөөд Танд дараах боломжуудыг олгож байна.

    ЗУРАГНЭРКОНТЕНТ
    Хамт олон

    хАмт олон:

    • Хамтын хөдөлмөрөөр бий болсон тав тухтай орчин
    • Манлайлагч, чадварлаг мэргэжилтнүүд, авьяаслаг, спортлог залуустай гар нийлэн ажиллаж, бидэнтэй хүчээ нэгтгэн хөгжин дэвших
    • Нэгэн зорилго, нэгдмэл тэмүүлэлтэй хамт олны дэмжлэг
    ХӨГЖИХ БОЛОМЖ

    Хөгжих Боломж

    • Ажил, мэргэжлийн ур чадварыг өөртөө шинээр бий болгох
    • Мэргэшүүлэх, чадваржуулах, хөгжүүлэх сургалтад тогтмол хамрагдах
    • Хийсэн бүтээснээ шударга, бодитойгоор үнэлүүлэх боломж нээлттэй
    УРАМШУУЛАЛ

    Урамшуулал

    • Хөрөнгийн зах зээлийн салбарт өрсөлдөхүйц цалин, шагнал, урамшууллын систем
    • Ажлын чанар, бүтээмжид тулгуурласан гүйцэтгэлийн үнэлгээ
    БУСАД БОЛОМЖ

    Бусад боломж:

    • Хөдөлмөрийн дотоод журамд заагдсан хөнгөлөлт, тэтгэмж, тусламжид хамрагдах
    • Хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах
    • Тодорхой нөхцөлийг хангаснаар  мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах бүрэн боломжтой

    Та бидэнтэй нэгдэхээр шийдсэн бол:

  • Ажилтан сонгон шалгаруулалт

    Бид ажилтан сонгон шалгаруулахдаа нээлттэй, ил тод, шударга зарчмыг баримталдаг бөгөөд Танд өөрийгөө бодитоор илэрхийлэх боломжоор бүрэн хангана.

    Анкет хүлээн авах
    Анкет сонгон шалгаруулалт
    Мэргэжлийн тестийн шалгалт
    Ажлын ярилцлага (1-2 удаа)
    Ажилд авах санал тавих

    Оюутанд зориулсан хөтөлбөрийн сонгон шалгаруулалт

    Оюутанд зориулсан ажлын байранд дадлагажих хөтөлбөр болон бусад хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын хүсэлтийг хүлээн авч Танд өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгоно.

    Анкет хүлээн авах
    Анкет сонгон шалгаруулалт
    Даалгавар өгч, дүгнэх
    Ярилцлага
    Хөтөлбөрт хамрагдах
  • Оюутны булан

Яг одоо: 0 ажлын байр 

Хамтдаа хурдтай урагшилъя

Харилцагч, хамт олноо хүндэтгэн, үнэнч, шударга, үр бүтээлтэй ажиллах нь бидний ёс зүй юм.


Анкет, материал хүлээн авах хаяг

Та ажилд орох өргөдлөө анкет өгөх цэсээр орж онлайнаар бөглөхөөс гадна hr@tdbcapital.mn хаягаар болон манай компанийн байранд ирж өгөх боломжтой. 

Анкет өгөх
Хуваалцах