Та энд байна:

БНАСАУ-ын хакерууд “Bitcoin”-ийг онилов  

БНАСАУ-ын хакерууд “Bitcoin” болон бусад дижитал валют арилжааны цахим хуудсууд руу хийх халдлагаа улам эрчимжүүлж байна. Учир нь “Bitcoin”-ийн ханшийн өсөлт болон БНАСАУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ нь Ким Чен Уны Засгийн газар дижитал валют руу татагдах шалтгаан болж байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. Энэ он гарсаар БНАСАУ-ын хакерууд БНСУ-ын дижитал валют арилжааны цахим хуудсууд руу гурван удаа халдлага хийсний нэг нь амжилттай болсон байна.

Одоогоор хойд солонгосчууд БНСУ-аас өөр орны дижитал валют арилжаанд халдсан гэсэн баримт байхгүй байгаа ч боломжийг үгүйсгэж болохгүйг холбогдох албаныхан анхааруулж байна. Үүнээс өмнө БНАСАУ-ын хакерууд БНСУ-ын цөмийн үйлдвэр, “Samsung Electronics” болон “Sony” компанид халдсан хэрэгт холбогдож байсан юм.

Эх сурвалж: BloombergTV.mn