Та энд байна:

Ази, Номхон далайн бүсийн зээлдэгчдийн ам.доллараар гаргасан бондын арилжаа нэмэгджээ 

Ази, Номхон далайн бүс дэх зээлдэгчдийн ам.доллараар гаргасан бонд түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. “Bloomberg”-ийн тооцоолсноор III улиралд бондын арилжаа 66 хувиар нэмэгдэж, 152 тэрбум ам.долларт хүрээд байгаа ажээ. Хэдий тийм боловч “Pimco” тэргүүтэй томоохон компаниуд болон шинжээчид өрийн санхүүжилт болон хөшүүрэг нэмэгдэж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. Учир нь Ази, Номхон далайн бүсэд эдийн засгийн өсөлт удааширсан учраас компаниудад өрөө төлөхөд хүндрэл гарах эрсдэл нэмэгдсээр байгаа юм. Өрийн санхүүжилт ийнхүү нэмэгдсэнээр Ази, Номхон далайн бүсэд бүртгэлтэй компаниудын дундаж өр хүү татварын өмнөх ашгаас нь дунджаар 3.1 дахин их байгааг “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ. Өрийн хэмжээ нэмэгдэж байгаа шалтгаанууд нь зээлдэгчдийн талаас санхүүжилтийн өртөг бага байгаа үеийг ашиглан их хэмжээгээр бонд гаргаж байгаа юм. Харин хөрөнгө оруулагчид эрсдэлийг үл харгалзан өгөөж хүртэх зорилгоор ихээхэн хэмжээний санхүүжилт хийсээр байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn