{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbcapital.mn
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД


Сүүлийн үед иргэд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ARD аппликейшний DAX платформ дээр арилжигдаж буй AARD тэмдэглэгээ бүхий токенийг Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн 2-р ангилалд бүртгэлтэй “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн үнэт цаастай адилтгах, андууран худалдан авах тохиолдлууд гарч, энэ тухай мэдээлэл, тодруулга хүссэн иргэд МХБ-д ихээр хандах болсонтой холбогдуулан МХБ нь дараах тайлбарыг гаргаж байна. 

МХБ-д 1996 онд анх бүртгэгдсэн “Жинст Увс” ХК нь 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаараа “Ард санхүүгийн нэгдэл” ХХК-ийг нэгтгэх тухай шийдвэр гаргаж, тус шийдвэрийн дагуу компанийн оноосон нэр “Ард санхүүгийн нэгдэл” ХК болж өөрчлөгдөн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн AARD симболтойгоор МХБ дээр арилжигдаж байгаа бөгөөд МХБ дээр тус компанийн нийт 28,614,263 ширхэг үнэт цаас бүртгэлтэй байна. 

МХБ нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдсэн үнэт цаасыг арилждаг бөгөөд арилжигдсан үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь хийж гүйцэтгэдэг. Одоогоор МХБ дээр арилжигдаж буй үнэт цаасыг токенжуулан блокчейн технологиор дамжуулан арилжих, өмчлөх эрхийг бүртгэх, хадгалахтай холбоотой зохицуулалт байхгүй, хууль эрх зүйн орчин бүрэлдээгүй байна. 

Иймд, МХБ дээр арилжигдаж буй AARD симбол бүхий үнэт цаас болон “Ард санхүүгийн нэгдэл” ХХК-ийн DAX платформ дээр арилжигдаж буй AARD токен нь хоорондоо ялгаатай болохыг анхаарч, хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргана уу. 

Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгөтэй холбоотойгоор гаргасан анхааруулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news