{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
АНХНЫ НЭЭЛТТЭЙ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫГ НЭЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

АНХНЫ НЭЭЛТТЭЙ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫГ НЭЭХ ЁСЛОЛ БОЛЛОО


Монголын хөрөнгийн биржийн 2021 оны хамгийн эхний бүтээгдэхүүн, анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Инвескор ББСБ" ХК-ийн дэд захирал Д.Амгаланбаатар болон "Инвескор Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6388 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

"Инвескор Актив ТЗК" ХХК (MSE:IABS) нь жилийн 14.4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, улирал тутамд хүү төлөх нийт 10,000 ширхэг үнэт цаасыг тус бүрийг нь 400,000 төгрөгөөр олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгон худалдаж,  нийт 4.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм. 

Хөрөнгө оруулагчид 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниар дамжуулан тус үнэт цаасыг захиалах боломжтой.

Үнэт цаасны танилцуулгыг Энд, хуваарилалтын төлөвлөгөөг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Санал болгох мэдээ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.01.04 - 01.08

Хуваалцах
Бусад мэдээ